СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-10

Зэрлэг амьтад зуслангийн хашаанд сүлбэгдэн хорогдож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Намхан  модон хашаагаар хүрээлүүлсэн, жижгэвтэр байшингууд,  хэд гурван үхэр, ямаа бэлчдэг байсан зуслангийн төрх өөрчлөгдөөд удсан. Уул руу дөхөн, моддын захад тухлахыг хүсээд ч нэмэргүй, учир нь тэр хэсгийг хэн нэг нь хашаалаад авчихсан. Удахгүй бүр ойн гүнд улаанбаатарчууд зусаж, өвөлждөг болох болов уу.

Зэрлэг амьтны тархац нутаг багассанаас үүдэн нийслэлийн суурьшлын бүсийн айлуудын хашаанд өмхий хүрэн, буга, могой, дорго зэрэг амьтан орж ирэх нь сүүлийн жилүүдэд ихэсчээ. Он гарснаас хойш суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн долоон дуудлага бүртгэгдсэн тухай нийслэлийн Байгаль орчны газар мэдээлж байсан. Харин амьтанд ээлгүй төмөр торон хашаануудад амьтад тээглэж, гэмтэх нь огцом нэмэгджээ. Он гарснаас хойш зуслангийн хашаанд орооцолдон яаж ч чадахаа больсон, эсвэл амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

“Ховордсон халиун буга хүртэл хашаан дээгүүр гарах гэж оролдоод үрэгдсэн”

Нийслэлийн байгаль орчны газрын  амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “ Үүний дөрвөн тохиолдол нь, зуслангийн бүсэд замбараагүй баригдсан  хашаанд амьтан сүлбэгдэх мөн хавчуулагдсан дуудлага байсан. Жишээ нь  СХД-ийн  XVII хорооны нутаг дэвсгэрт Найрамдал зуслангийн ойролцоо барьсан хашаан дээр харайх гэж байгаад гэмтэж, торлогдсон халиун бугыг гаргаж аван, амьтан асрах байрандаа хүргээд шаардлагатай эмчилгээ асаргааг хийсэн боловч, бие нь маш гүн зүсэгдсэн байсан болохоор шархаа даалгүй хорогдсон. Халиун буга нь Засгийн газраас баталсан ховор амьтны жагсаалтад орсон амьтан. Бусад гурван тохиолдол нь бор гөрөөс байгаа. Өдийд туруутан зэрлэг амьтад маш их туйлддаг. Ядарсан үедээ зэрлэгшсэн нохойд хөөгдөж, үргэн зугтах үедээ мөн л замбараагүй баригдсан зуслангийн хашаанд сүлбэгдэж үхэх тохиолдол гарч байна. Уг нь 2019 онд хотын стандарт, аюулгүй байдал хяналт зохицуулалтын газраас хашаа, хайсны стандартыг баталж, гаргасан. Стандартын дагуу хашаа барих, аль болох зэрлэг амьтанд ээлтэй байдлаар шийдвэрлээч гэдэг уриалгыг гарган ажиллаж байна. Зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шийдвэрлэхдээ стандартыг баримталмаар байна.

Зуслангийн бүс тэлэгдэх хэрээр зэрлэг амьтны амьдрах бүс хумигдаж байгаа. Нийслэлийн Байгаль орчны газар “Зэрлэг амьтан асрах төв”-ийг 2017 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 83 дуудлага хүлээн авч, 43 амьтныг эмчилж, байгальд нь буцаан тавьсан. Зэрлэг амьтан хашаанд торлогдох тохиолдол өнгөрсөн жилүүдэд ч гарч байсан. Энэ жил ч давтагдаж байна. Өнгөрсөн жил зургаан тохиолдол гарсан” гэж хэллээ.

“Дэлхийд зуслангийн газраа ховор амьтдад зориулдаг”

Манай нийслэлд иргэд өөрсдөө агаар салхинд гарах гэж, амарч зугаалах гэж зуслангийн бүсийг байгуулсан бол дэлхийн олон оронд ховор амьтан, ургамал, байгалиа хамгаалах зорилгоор зуслангийн бүсийг бий болгодог аж. Тухайлбал, Финляндад газар төлөвлөхдөө ховор амьтан, ургамлаа хамгаалахын тулд ийм бүс бий болгож, суурьших эрх олгодог боловч улирлын онцлог, цаг хугацааг харгалзаж иргэд түр хугацаагаар амьдардаг гэнэ.

Харин манайд зуслангийн айлуудын тоо жилээс жилд нэмэгдэн, өдгөө 50 мянгад хүрч, Улаанбаатарын гэр хороололтой хэдийнэ хаяа залгасан. Хэтэрхий шигүү суурьшсан зуслангийн бүсэд амьтан битгий хэл хүн чөлөөтэй орох, гарах нөхцөл багассан төдийгүй булаг, шандыг нь ч хашаалсан зуслангийн иргэд цөөнгүй байна. Уг нь   Тухайлбал, зэрлэг амьтанд ээлтэй хаүааны стандарт босоо, шугаман, сараалж төмөр хоорндын зай 110мм, өндөр 1.6-2.0 метр, тулгуур хоорондын зай нь 2.5 м ногоон өнгөтэй байх ёстой аж.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.21.108.222

Modon dotor gazar ugdug gazriin albanii naimaachdiin altan ueiig duusgaj barigdsan baishinguudiig buulgah tsag bolson. EKO tsagdaa yu hiij bna. Heregleh huuli ni belen bna. Nogoon bus, modnoos 25 m zaitai gazar olgoh huuli ni bna. Odoo ene huuliig heregjuulj modon dotor barigdsan, modnii zahiig hashsan hashaanii ezdees undur hemjeenii tulbur avch shahah bodlogo barij baigaliig eruuljuuleh tsag ali hediin bolson. Yamarch tohioldold huvi irged oi moddiig umchluh erhgui.

irgen
4 жилийн өмнө
31.165.215.200

harin tiimee, hotiin dargaa hozrogdson hashaa barih asuudliig zogsoo….soelgui archaagui baidlaasaa salmaar baina, bid naad zuslanguudad chin zun bolgon garch saihan amdarch baailaa negch hashaagui boldog l um shyydee, urd ni hezee ingej zusland hashaa barij bailaa, orshuulgiin gazar shig bolgood baigaa hymyysiin gazriig huraah heregtei shdee

zochin
4 жилийн өмнө
64.119.16.151

“Дэлхийд зуслангийн газраа ховор амьтдад зориулдаг” gene uu? Mongold tegvel darga nart zoriuldag yum za yu?

irgen
4 жилийн өмнө
31.165.215.200

ene estoi utgagui sait bainaa, bichsen um garahgui bas ustgana

иргэн
4 жилийн өмнө
103.14.36.18

улсынхаа нийслэл, зуслангууддаа битүү хашаа барьсан улс орон монголоос өөр байдаггүй юм байна лээ. Хүмүүс миний аялсан 1000 хот нэвтрүүлгийг үзэж л байгаа байх.

МАН СОНГХГҮ
4 жилийн өмнө
202.179.27.124

ХЭН ХАРИУЦАХ ВЭ

Hotiin dargad
4 жилийн өмнө
31.165.215.200

Geriin horoolol gej hashaatai umiig yaj yanzlah ve , soeltoi baidlaar shiideh ve geed zovj baihad bas yagaad zuslangaar dyyren hashaa bolchihson um be ?????? Orshuulgiin gazarch iim zavaan baidaggui gadnii ornuudad ene baigaliin yzemj aldagduulsan zavaan umiig horidog, Mongol uls, mongolchuud hezee en baliar hevshilee orhih ve ???? Bid hyyhed baihad naad zuslanguud chin negch hashaagui estoi saihan amdarch bolood baisan , naad hashaanuudaa buulguulaache Hotiin dargaa !!!!!!!!!!!!!!!!!!!! Ergen toiron orshuulgiin gazar shig bolgomoorgui baina

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.