СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бангладешийн Рохинжа дүрвэгсдийн хуаранд хөл хорио тогтоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Мьянмар улсад гарсан мөргөлдөөнөөс дайжиж Бангладеш улсад ирсэн сая Рохинжа иргэний амьдардаг дүрвэгсдийн хуаранд коронавирусийн тархалтаас сэргийлж хөл хорио тогтоох болсноо мэдэгджээ.

Одоогоор Бангладеш улсад коронавирусээр 330 хүн өвчилж, 21 хүн нас барсан ч дүрвэгсдийн хуаранд халдварын тохиолдол илрээгүй байгаа юм. Гэхдээ хэрэв тэнд халдвар тархвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бараг байхгүй тул халдварыг барьж дийлэхгүй, нөхцөл байдал хүндэрнэ хэмээн сэрэмжилж байна.

Дүрвэгсдийн хуаранд 300,000 орчим Рохинжа исламын шашинтай иргэн амьдарч байсан бөгөөд 2017 онд Мьянмар улсын Ракхайн мужид зэвсэгт мөргөлдөөн гарсны дараа 750,000 гаруй исламын шашинтай иргэн нэмж иржээ.

Коксын Базар дүүргийн захирагч Камал Хоссайн улс оронд нь халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул хорио цээр тавих шаардлагатай болсныг мэдэгдсэн юм. Дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай тусламжийн хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхээс бусад орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байна.

Мөн нэмж ирсэн дүрвэгчдийг хуаранд хүргэхээс өмнө тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэжээ. Цагдаа болон цэргийн алба хаагчид дүүргийн гол замуудыг хааж, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж харуулд гарч байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.