СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын Холбоо 500 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Европ тив коронавирусийн халдварын голомт болоод байхад гар хумхин суулаа гэх шүүмжлэлд өртөж байсан Европын Холбоо халдварт тахалтай тэмцэж буй улс орнуудад туслах 500 тэрбум еврогийн тусламжийн багц бүрдүүлэхээр болсон байна.

Еврогруппын тэргүүн Марио Сентено холбооны сангийн сайд нарын шийдвэр, тохиролцоог олон нийтэд мэдэгджээ. Сангийн сайд нар Брюссельд тусламжийн багц гаргах асуудлаар хэлэлцсэн байна.

Коронавирусээс болж хамгийн их гарз хохирол амсаж буй холбооны орнууд болох Франц, Итали улсуудын коронабонд буюу хямралын үед гарсан зардлыг хуваалцах хүсэлтийг холбооны зүгээс хүлээж авахаас татгалзжээ.

.

Франц улсын Сангийн сайд Бруно Ле Майр Европын Холбоо хүсэлтийг нь хүлээж аваагүй ч түүхэндээ хамгийн чухал эдийн засгийн төсөл төлөвлөгөө баталсан хэмээн мэдэгджээ. Тэрээр Твиттер хуудсандаа хэмээн жиргэсэн байна.

Европын тогтвортой байдлыг хангах байгууллага 240 тэрбумыг, Европын Хөрөнгө оруулалтын банк болон Европын Комиссоос 200 тэрбумыг гаргах ажээ.

Коронавирус Европын орнуудыг хоёр хуваасан гэж хэлж болно. Итали, Испани зэрэг хүнд гарз хохирол амсаж буй орнууд Герман тэргүүтэй Нидерланд зэрэг хойд бүсийн улс орнуудыг хангалттай гар хөдлөхгүй байна хэмээн зэмлэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.