Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж буйтай холбоотойгоор олон улсын авиа компаниуд нислэгийн тоогоо цөөрүүлж байгаатай холбогдуулан Вашингтон дахь Монгол Улсын ЭСЯ-аас мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд:
АНУ-ын United Airlines компани 2 дугаар сарын 06-аас 3 дугаар сарын 28-ныг хүртэлх Шанхай, Бээжин, Чэнду, Хонконг чиглэлийн нислэгээ, American Airlines компани өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд БНХАУ руу хийх бүх нислэгээ тус тус зогсоогоод байна.
Иймд Монгол Улс руу зорчиж буй иргэд БНСУ-ын Инчеон, Сөүл, Японы Нарита, ОХУ-ын Шереметьево, ХБНГУ-ын Тегель, БНТУ-ын Ататьюркийн олон улсын нисэх буудлаар дамжин буцахыг зөвлөсөн байна.