СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-09

Австрали улсаас 998 иргэн ирэх хүсэлтээ уламжилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Австрали Улсад 7000 гаруй монгол иргэн сурч, ажиллаж амьдардаг. Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн буцаж чадахгүй боогдсон, амьжиргааны нөхцөл байдал хүндэрсэн болон бусад шалтгаанаар эх орон руугаа явах зайлшгүй шаардлагатай монгол иргэдийн судалгааг гуравдугаар сарын 15-наас гаргаж эхэлжээ. 

Иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч, нэгтгэсэн жагсаалтыг өдөр өдөрт нь шинэчлээд ГХЯ-аараа дамжуулан Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 998 хүний хүсэлтийг уламжилсны дотор эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнд өвчтөн 3, эмнэлгийн хяналтад байдаг 37, ахмад настан 135 (эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш настай), жирэмсэн 40, 0-2 насны хүүхэд 57, 3-16 насны хүүхэд 158, ажилгүй, мөнгөгүй болсон гэх 133 хүн байгаа гэнэ.

. Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай ч идэвхтэй ажиллаж байна. Ингэхдээ монгол иргэдийг Австралиас Монгол руу явуулж болох нислэгийн бүхий л төрөл, замыг судалж, хөөцөлдөж байгаа бөгөөд ямар нэгэн нааштай шийдвэр гарвал тус улсын ЭСЯ-наас мэдээлэх болно хэмээжээ.

. Үүнээс 45 (+4) хүн нас барж, 2,439 (+7) хүн бүрэн эдгэрсэн бол 96 (+3) хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд 310,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.