ОХУ-ын Санкт-Петербург хотод орших Эрмитаж урлаг, соёлын музейгээр виртуал хэлбэрээр үзэх боломжийг дэлхийн өнцөг булан бүрт буй иргэдэд олгоод байна.
Коронавирусийн эсрэг хорио цээр тогтоосны улмаас музей цахим үйл ажиллагаа руу шилжжээ. Зочид хүлээн авахгүй ч музейн ажилчид ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэд музейн албан ёсны хуудсууд дээр өдөр бүр олон төрлийн бичлэг, лекц тавьж байгаа нь хөл хорионд орсон хүмүүсийн дунд эрэлттэй байна.
Нийт үзмэрийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Эрмитажтай бүрэн танилцахын тулд дор хаяж бүтэн өдөр шаардлагатай. Харин хорио цээрийн үеэр чөлөөт цаг ихтэй болсон хүмүүс уг музейгээр шууд гэрээсээ аялах боломжтой болжээ. Музейн албан ёсны вэб сайтад зочилж, "виртуалаар зочлох" хэсэг дээр дараад хүссэн давхар, заалаа сонгоод л Эрмитажийн үзэсгэлэнгүүдийг харах боломжтой.
Уг музейн 367-р зааланд Монголын Ноён уулаас олдсон археологийн олдворууд тавигдсан үзэсгэлэн бий. Та үүнийг энэ линк дээр дарж сонирхох боломжтой.
Үүнээс гадна музейн ажилтнууд Эрмитажаар бүрэн аялсан таван цагийн зогсолтгүй бичлэгийг Apple 11 Pro утастай хамтран бүтээжээ. Уг бичлэгийг та Youtube холбоосоор орон шууд үзээрэй.
Эх сурвалж: 1obl.ru, topspb.tv, tvtomsk.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гайхамшигтай
mongoltoi holbootoi uzmeruudee butsaaj awah yumsan
сайхан юмаа. би ч залуу байж дээ. дотор нь ороод ганц 2 юм үзэж явснаа төвөгшөөгөөд явсан. тэнэгхэн байж дээ гэж өөрийгөө боддогш дээ.одоо бол яасан шуналтай үзэх бол гэж боддогшд.
Ёстой сайхан музей үзлээ баярлалаа
Мундаг том сургууль бгамда монголын олон барималч зураач нар тогссон сургуульдаа.
Ноён уулын булшнаас олдсон олдворууд ихэнх нь байгаа шүү