Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлогдсон З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал дахин хойшилжээ.
Шүүх хуралдаанд гэрч, хохирогч, хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасныг шүүх хангаж, 2020 оны гуравдугаар сарын 4-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын комисс хүлээн аваагүй байгаа барилгыг төсвийн хөрөнгөөр худалдан авсан хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа билээ.