АНУ-ын Сенатын гишүүн Берни Сандерс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан юм. Гэвч тэрээр сунгаанаас нэрээ татаж дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намын нэр дэвшигчтэй өрсөлдөх замыг нь засч өглөө.
78 настай Сандерс лхагва гарагт дэмжигчдийнхээ өмнө хийсэн мэдэгдэлдээ сонгуульд ялахад хангалттай санал авч чадахгүй болсон хэмээжээ. Сунгаанд ялах магадлал өндөр Вермунт мужийн Сенатын гишүүнийг залуу иргэд хүчтэй дэмжиж байсан хэдий ч ойрын долоо хоногуудад саналын тоогоор ноён Байдены ард хол тасарсан байна. Берни Сандерсын кампанит ажил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, орлогын тэнцвэртэй байдлыг хангах байсан юм.
Тэрээр 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас өрсөлдөж хатагтай Хиллари Клинтонд ялагдаж байжээ. Сүүлийн хоёр сонгуулийн санал хураалтын явцаас харахад Сандерсын улс төрийн тавцанд хувьсгал хийхийг уриалсаар байгаа нь залуучуудад илүүтэй таалагдсаар иржээ.
Экс дэд Ерөнхийлөгч Жо Байден Техас, Умард Каролина зэрэг томоохон мужуудад ялалт авснаар эргэн ирэлт хийлээ хэмээн олон улсын агентлагууд онцолж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.