Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар нийт нэг сая 51 мянга иргэн халдвар авч 88 мянган иргэн нас барж, 33 мянган иргэн эдгэн эмнэлгээс гарчээ.
Монгол Улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 16 тохиолдлоос 4 иргэн эдгэн эмнэлгээс гарч 12 иргэн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1572 иргэн ажиглалтад байна. Өчигдөр ажиглалтаас 194 иргэн гарч гэрийн тусгаарлалтад орсон. Сөүл-Улаанбаатарын нислэгээр 257 зорчигч ирснийг ажиглалтад аваад байна.
ДЭМБ-аас шинэ вирустэй дайн зарлаж буйгаа мэдэгдэв. Бид өчүүхэн анхаарлаа алдах юм бол ялагдах болно гэсэн тиймээс гараа сайн угаах, амны хаалтаа зүүх хэрэгтэй.
ХӨСҮТ өчигдөр Сэлэнгэ, ХӨСҮТ, тандалтын шугамаар нийт 38 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна.
ХӨСҮТ-д нийт 205 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Коронавирусийн халдвар илэрсэн Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан иргэнийг болон ойрын хавьтлын 15 хүнийг ХӨСҮТ-д авчирч ажиглалтад авч өвчтөнийг эмчилж байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дурдлаа.
Сүүлийн коронавирусийн халдвар илэрсэн иргэний хувьд ОХУ-аас Алтанбулаг боомтоор явган болон автомашинаар ирсэн. Тухайн оюутны байсан газар өвчлөл гарсан байсан. Ингээд Алтанбулаг боомтоор орж ирэнгүүт нь өвчлөлтэй бүс нутгаас ирсэн тул ганцаар нь тусгаарлан, машинд хамт явсан гурван хүнийг тус бүрт нь тусгаарласан. Ингээд давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн тул ойрын хавьтлын 15 хүнийг илрүүлж, ХӨСҮТ-д авчран шинжилгээ авсан маргааш хариу нь гарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.