АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоныг суудлаас нь буулгах дөхсөн дуулиант хэргийг илчилж байсан Пентагоны ажилтан Линда Трип 70 насандаа таалал төгссөн байна. Ерөнхийлөгч асан Клинтон болоод Цагаан ордны залуу мэргэжилтэн бүсгүй Моника Левински нарийн дотно харилцаа холбоог олон нийтэд дэлгэж байсан эмэгтэй нойр булчирхайн хорт хавдраар таалал төгссөнийг АНУ-ын хэвлэлүүд дамжуулжээ.
Трип хатагтай Моника Левинскитэй хийсэн ярианы бичлэг 1998 онд Ерөнхийлөгч Клинтонд итгэл үзүүлэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтыг явуулах хүртэл олны анхаарлын төвд байв. Пентагонд ажилладаг байсан Линда Трипп Моника Левинскитэй 24 насны зөрүүтэй ч дотно нөхөрлөдөг байжээ. Левински Ерөнхийлөгчтэй дотно харилцаанд орсон гэдгээ Линдад ярьж, 1997 оноос хойш тэрбээр харилцан яриагаа нууцаар бичиж авдаг болсон юм.
Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийн эр бэлгийн эс хатагтай Левинскийн хөх даашинзан дээр тогтсон байсныг ч илрүүлж байжээ. Энэ явдал нь Бүгд Найрамдахчууд олонхийн суудалтай байсан Төлөөлөгчдийн танхимд Клинтонд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалтыг явуулсан юм. Америкийн улс төрчдийг хоёр хувааж байсан дуулиант хэргийг Сенатын танхимд Ерөнхийлөгчийг унагахын тулд Левински хатагтайтай тогтоосон найз нөхдийн харилцааг буруугаар ашигласан хэмээн Трип хатагтайг буруутгаж байжээ.
Ерөнхийлөгч Билл Клинтоны албан тушаалаасаа гүйцэтгэж дуусах эцсийн өдөр буюу 2001 онд Трипийг Пентагон дахь албан тушаалаас нь халж нөхрийн хамт Виржиниад дэлгүүр нээн ажиллуулах болжээ. Трипийг нас барахаас өмнө хүндээр өвдсөн тухай мэдээ гарсны дараа хатагтай Левински “өнгөрсөнд юу болсон нь хамаагүй, Линда Трипийг өвдсөн тухай сонсоод түргэн эдгэнэ гэдэгт найдаж байна. Түүний гэр бүлд ямар хүнд байгааг төсөөлөх ч аргагүй” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. 1998 онд Ерөнхийлөгчтэй дотно харилцаанд орсон тухай нууц задрахад Левински хатагтай “болсон бүх зүйлд намайг үнэхээр уучлаарай, би Линда Трипийг үзэн ядаж байна” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.