СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Италид гүүр нурж хоёр жолооч бэртжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Италийн хойд мужуудыг холбосон гүүрэн зам ихэнхдээ ачаалал ихтэй байдаг ч коронавирусийн тархалтаас үүдэж хорио цээр тогтоосноос ачаалал бага байсан тул гүүр нурах үед иргэд, зорчигчид амь насаа алдалгүй өнгөрчээ. Гэвч гүүрэн дээр явж байсан хоёр ачааны автомашины жолооч хүндээр бэртсэн байна.

Гал сөнөөгчид хэргийн газарт ажиллаж голын сав хэсгийг шалгаж өөр хүн бэртэж гэмтсэн болоод осолдож эндсэн эсэхийг шалгаж байгаа юм. 2018 оны наймдугаар сард Женоад байдаг томоохон хэмжээний Моранди гүүр нурж 43 хүн амь эрсэдсэнээс хойш италичууд зам гүүрийн аюулгүй байдлыг хангах хатуу хяналт шалгалттай болсон.  

Энэ удаад нурсан гүүр нь Лигуриа, Тоскани мужуудыг холбон 100 км үргэлжилсэн байдаг ажээ. Магра голын дээгүүр хэсэг 400 м урт ба 7,8 м өндөрт баригдсан байна. Ойролцоо байдаг Каприглиола тосгоны оршин суугчид орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө 10 цаг 20 минутын үед ямар нэг зүйл дэлбэрэх шиг чанга дуу гарахыг сонссон тухайгаа ярьжээ.

Уг гүүр нь өнгөрсөн оны 11 дүгээр сард хүнд цаг уурын нөхцөлд эвдэрч гэмтсэн ба дахин засварлаж, техникийн үзлэгт оруулан ашиглалтад өгсөн байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.