“Forbes” сэтгүүлээс гаргасан оны хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг америкийн загвар өмсөгч, “Kylie Cosmetics” гоо сайхны компанийг үүсгэн байгуулагч Кайли Женнер тэргүүлжээ. Өдгөө 22 настай бизнес эрхлэгч бүсгүйн хөрөнгө нэг тэрбум ам.доллароор үнэлэгдсэнээр 30-аас доош настай тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлээд байна.
Ким Кардашьяны ээж Крис Женнер болон Кейтлин Женнер нарын хоёр дахь охин тэрбээр загвар өмсөгчийнхөө карьерыг “Crush Your Style” брэндийн хувцсыг толилуулснаар эхэлсэн бөгөөд 2011 онд нью-йоркийн загварын долоо хоногт оролцож байв. Инстаграмд 145 сая дагагчтай Кайли Женнер сошиал сүлжээгээрээ нэг сая ам.доллароор сурталчилгаа түгээдэг. Ташрамд, өнгөрсөн арваннэгдүгээр сард Женнер “Kylie Cosmetics” компанийнхаа 51 хувийг “Coty” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид 600 сая ам.доллароор худалдсан юм.
Х.Инга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.