СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-04-09

Та цар тахлын үед 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 03-р сарын 25-нд ард түмэндээ хандан уриалга гаргаж, 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийт иргэдийн дунд цахим санал асуулга явуулж эхэлжээ. 

Коронавирусийн цар тахлыг Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорил хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрч байна. 

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай гэжээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батөлзий
4 жилийн өмнө
117.111.10.215

Солонгост сонгууль хэвийн явагдаж л байшдээ

Иргэн
4 жилийн өмнө
103.26.195.181

Энэ талаар санал авах арай эрт байна. Сонгуулийг хойшлуулах эсэх талаар бол саналаа өгч болох байх. Харин саналаа өгөх, өгөхгүй гэдгээр санал асуулга яьуулах нь цаг хугацааны хувьд ч, асуулгын нэршлийн хувьд ч ерөнхийлөгчийн өөрийнх хэлдэгээр байгаа оносонгүй ээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.