Сонгинохайрхан дүүргийн VI хороо “Хангай” захын урд талын замд өнөөдөр 16:00 цагийн орчимд Тоёото Приус маркийн автомашин “Bike” маркийн мотоциклтой мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
Мотоциклийн жолооч хамгаалах малгай өмсөж хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсон боловч зам тээврийн ослын улмаас бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.
СХД-гийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч дэслэгч Г.Далайжаргалаас тухайн ослын талаар тодруулахад “Тухайн ослыг Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэмжилт хийж шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
-Жолооч болон зорчигч нарын гаргаж буй нийтлэг зөрчлийн талаар мэдээлэл хүргээч?
-Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бүс тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, шөнө оройн цагаар тээврийн хэрэгслийн гаднах гэрэлтүүлэг хэрэгсэл буруу ашиглах, суурин болон суурингийн гаднах замд замын хөдөлгөөний дүрэмд зааснаас илүү цагт хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдэл буруу хийх, мал амьтан мөргөх зөрчил гарч байна. Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан жолоодох эрхгүй, хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэлгүйгээр стандартын шаардлага хангаагүй мотоциклоор хөдөлгөөнд оролцон хурд хэтрүүлэх зөрчил дутагдал гарч жолооч зорчигч амь нас эрүүл мэндээрээ хохирох зөрчил дутагдал ихсэж байна.
Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс тус дүүргийн Цагдаагийн газрын Жаргалант дахь цагдаагийн тасагтай хамтран Мотоцикл хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 21,32 дугаар хороо буюу дүүргийн алслагдсан замуудад гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
Нийт жолооч зорчигч нарт сэрэмжлүүлэг хүргэхэд замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нь зорчигчдоо зорчигч нь жолоочдоо дүрэм зөрчихгүй байх талаар шаардлага тавьж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсийнхээ амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг хамгаалан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.