АНУ-ын Техас мужийн 18 настай иргэн Snapchat дээр “коронавирус санаатайгаар тарааж байгаа" цуврал бичлэгүүд тавьсны дараа Карролтон хотын цагдаа нар түүнийг баривчилжээ.
Лоррейн Марадиага гэгч залуу бүсгүй үүний дараа коронвирусийн шинжилгээ өгөөд сөрөг хариу гарсан хэмээн цагдаа нар хэлжээ.
Марадиагад террорист заналхийлэл, гуравдугаар зэргийн эрүүгийн гэмт хэрэг үүсгэж, Дентон мужийн хорих газар руу шилжүүлжээ.
Түүнийг 20,000 ам.доллароор батлан даалтад суллах болзол тавьсан бөгөөд өмгөөлөгч авсан эсэх нь тодорхойгүй байна.
АНУ-д 400,500 гаруй хүн коронавирусээр халдварлаж, дор хаяж 12,900 хүн нас барсан гэж Жонс Хопкинс их сургуулийн илтгэлд мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Denton gej state baudagguishdeee... mongoliiiinhooor Denton gej duureg gej helej bologooor gazar baidag....zuv medeeelelee oruuulaaa