СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халдварын голомтод ажиллаж байсан сэтгүүлч нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын коронавирусийн халдварын голомт болоод буй Нью-Йорк хотод ажиллаж байсан Энэтхэг гаралтай Америкийн сэтгүүлч, сурвалжлагч Брахм Канчиботла Ковид-19-р халдварлаж нас барсан байна. Тэрээр энэ долоо хоногийн даваа гарагт буюу халдвар авсан нь илэрснээс хойш ес хоногийн дараа эмнэлэгт амьсгал хураажээ.

Брахм Канчиботла нь United News of India буюу Энэтхэгийн нэгдсэн мэдээллийн төвд ажиллаж байсан юм. Түүнд гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрчээ. Биеийн байдал нь муудсаар тав хоногийн дараа 28-ны өдөр Лонг Айрланд эмнэлэгт очсон байна. Өнгөрсөн сарын 31-ний өдөр амьсгалын аппарат зүүсэн ч даваа гарагт зүрх нь зогсчээ.

66 настай сурвалжлагч 1992 онд АНУ-д цагаачлан ирсэн бөгөөд Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагад ажиллажээ. Түүний эхнэр, хүү, охин нь халдварын голомтод эсэн мэнд үлдсэн ч хорио цээрийн дэглэмээс шалтгаалан эцсийн замд нь үдэх ёслол үйлдэж чадахгүй байх хэмээжээ. Нью-Йорк хотод коронавирусийн халдварын тохиолдол 10,000 хол давж, 5,000 гаруй иргэн нас бараад байна.

Эх сурвалж: Wion News

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.