АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах хэлтэс, Үндэсний терроризмтэй тэмцэх төв зэрэг байгууллагуудаас хэт даврагсдын бүлгэмүүд коронавирусийн халдварыг далимдуулан хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Засгийн газрын эсрэг явуулгыг идэвхжүүлж байна хэмээн сэрэмжлүүлжээ.
Мөн эмнэлэг, хүнсний дэлгүүрүүдэд үймээн самуун дэгдээж байж болзошгүй гэдгийг Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газраас анхааруулсан байна. Ойрын өдрүүдэд хэт даврагсдын зохион байгуулахыг завдсан хоёр ч хэргийг илрүүлжээ. Мөн АНУ-д Ази гаралтай иргэд рүү дайрах, биед нь халдах үзлийг өдөөн хатгаж, эрчимжүүлж байна гэж үзжээ. Үүгээр зогсохгүй еврейчүүдийн эсрэг үзлийг тарааж, Еврей болон Израйль иргэд коронавирусийг үйлдвэрлэж, тарааж байгаад буруутай хэмээн үзэн ядах суртал ухуулга дэмжсэн хэмээн буруутгаж байна.
Эх сурвалж: CNN