СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-08

БНСУ-д хууль бусаар оршин суусан 55 иргэн тусгай нислэгээр өнөөдөр эх орондоо ирнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм.

БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай асран хамгаалагчтай, 5 жирэмсэн асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарт 17:00 цагт газардахаар төлөвлөгдсөн. БНСУ-аас ирэх зорчигчдыг Автобус 5 ХХК, Тээвэр ачлал ХХК зэрэг компаниудын нийт 8 автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.