СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хорионы үеийн хожил

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

ОНЛАЙН ХУДАЛДАА 

Олон улсад тархаж буй коронавирусийн улмаас тогтоосон онцгой байдал, хөл хорионы дэглэмийн үед хүмүүс цахимаар худалдаа хийх нь эрс нэмэгдэж байна. “Амазон” компани бараа, бүтээгдэхүүнийхээ цэсэнд ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эм тариа нэмснийг “Financial Times” сонин онцолж байна. Технологийн салбар, тэр дундаа “Амазон”, “Алфабет”, “Эйпл”, “Алибаба”, “Тенсент”, “Таобао” тавцангуудыг хэрэглэгчид түлхүү сонгох болов.

АНУ-д энэ үзэгдлийг “Stay-at-home economy” хэмээн нэрлэжээ. Судлаачдын үзэж буйгаар, цаашид ч дэлгүүр хэсэж,  худалдаа хийх нь эрс багасаж, онлайн худалдааг сонгох нь нэмэгдэх төлөвтэй. “Jefferies” байгууллагын судлаачдын онцолсноор, коронавирусийн халдвар дэгдэж эхэлснээс хойш АНУ-ын хэрэглэгчдийн 34 хувь нь “Амазон” болон ижил төрлийн үйлчилгээг сонгосон байна. Хятадын интернэт худалдааны “аварга” гэгддэг “Алибаба” тавцан энэ оны эхний саруудад 400 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.

ХОЛБОО ХАРИЛЦАА 

Хөл хорионы үед зайнаас ажиллах нь  зайлшгүй болж байна. Одоогоор дэлхий даяар хэдэн арван сая ажилтан гэрээсээ, зайнаас ажиллаж байгаа бөгөөд үүнийг дагаад харилцаа холбооны салбарын өсөлт нэмэгдэж буй. Интернэт, үүрэн холбоо, харилцааны тавцанг ашиглан ажиллаж буй үзэгдлийг “smart working” гэж нэрлэж байгаа юм. Видео хурал, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг “Zoom” компанийн хувьцааны үнэ  хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд  101 хувиар өссөн байна. 

ОНЛАЙН ЭНТЕРТАЙНМЕНТ 

Кино, олон ангит цуврал, тоглоом, видео хичээлийн үйлчилгээ хамгийн эрэлттэй байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Netflix”, “Amazon Prime” болон “Disney+” компаниудын хэрэглэгчдийн тоо эрс өсөж, тухайлбал Италид 66 хувь, Испанид 35 хувиар нэмэгджээ. Харин БНХАУ-д онлайн тоглоомын зах зээл өсөж, “Apple Store” дэлгүүрээс тоглоом татах нь 27.5 хувиар өссөнийг “Sensor Tower” онцолжээ. 

Х.Инга

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.