СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-08

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийг 9-р сарын 1 хүртэл амраах чиглэл өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй Шуурхай штаб хуралдаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байгаа аж.

Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэдийг амны хаалтаа тогтмол зүүх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг уриалж байна.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд даалгасан. Эдгээр иргэдийн тодорхой хэсгийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж, шат дараатай, эрсдэлээ сайн тооцоолж тусгай үүргийн нислэгээр авч ирэх талаар Шуурхай штаб дээр ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн тухай Шуурхай штаб дээр ярьж байна.

Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана гэж Шуурхай штабаас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.