Номхон далайн жижиг арлын орон болох Вануату түүхэндээ хамгийн хүчтэй хар салхинд өртөж, засгийн газраас нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахын тулд коронавирусийн хөл хориог түр цуцалжээ.
Халуун орны Харолд цагт 250 км хурдалж, хар салхины хүч 5-р ангилалд хүрсэн нь Вануату улсын хамгийн том арал болох Эспириту Сантог дайрсан хамгийн хүчтэй хар салхи болжээ. Цаашлаад арлын зүүн өмнө зүг рүү нүүж, өдрийн цагаар бүр илүү хүчирхэгжиж салхи 300 км/цагийн хурдыг давсан байна.
Хэдэн өдрийн өмнө уг хар салхи Соломоны арлуудыг дайран өнгөрч, усан онгоц осолджээ. Ослын улмаас сураггүй болсон 27 хүнээс зургаан хүний цогцос даваа гарагт олдсон байна.
Вануатуд коронавирусийн тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгаа ч таваас дээш хүн цугларахыг хориглож, дэлгүүр, баар, рестораныг 19:30 цагт хаахыг тушааж, нийтийн тээвэр 21:00 цаг хүртэл үйлчилж байсан аж.
Гэвч Вануату улсын гамшгаас хамгаалах үндэсний албанаас шуурганы улмаас аюулгүй газар, нүүлгэн шилжүүлэх төв хайж байгаа хүмүүст энэ хязгаарлалт үйлчлэхгүй гэж мэдэгджээ.
Харолд хар салхи дараагийн 36-48 цагийн хооронд зүүн өмнөд зүг рүү аялж, лхагва гарагт Фижи арлыг дайран өнгөрөх хандлагатай байна.
Эх сурвалж: CNN