Шотландын Эдинбург хотод амьдардаг монгол эмэгтэй тус хотын эрүүл мэндийн ажилтнуудад зориулан амны хаалт оёж өгчээ.
Эдинбург хотод оёдолчин хийдэг М.Оюунцэцэг гэх бүсгүй өөрийн хөрөнгө мөнгөөр 1000 ширхэг амны хаалт хийж эрүүл мэндийн ажилтнуудад гардуулан өгсөн нь нь олны талархал хүлээгээд байгаа юм. Улмаар тус хотын иргэд цаашдын зардалд нь нэмэр болгон хандив босгох үйл ажиллагаа өрнүүлж эхэлсэн гэнэ.