Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” гэх арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах гоо сайхны хагалгаанд орсон 30 настай О гэх эмэгтэй харамсалтайгаар нас барсан билээ.
Уг хүн амины хэрэгт “Тод Каннам” эмнэлгийн захирал Д.Тодномбат, тус эмнэлгийн эмч Б.Мөнгөнчимэг нарыг буруутгаж, гэм буруугийн шүүх хурлыг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагаас товлосон хэдий ч уг шүүх хуралд “Тод каннам” эмнэлгийн эзэн Д.Тоднямыг гэрчээр оролцуулах ёстой хэмээн үзэж шүүх хурлыг хойшлуулжээ.
Прокурорын зүгээс тус эмнэлгийн захирал болон эмч нарт Эрүүгийн хуулийн 10.6-1 буюу Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч “Тод каннам” эмнэлгийн удирдлагууд ямар нэгэн арга саам ашиглан удаа дараа шүүх хурлыг хойшлуулсаар байгаа юм.