Он гарснаас хойш хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд угаарын хийн шалтгаан нөхцлийг НОБГ, НМХГ-аас судалж үзлээ. Дуудлагын ихэнх хувь нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс ирсэн. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл угаарын хийнд угаартсан шалтгааныг судлахад яндан намхан, зуухны сойлт хаасан, завсартай, хөө тортогтой улмаас угаартах нөхцөл бүрджээ.
Гэрт амьдардаг айл өрх угаартхаас илүү хашаа байшинд амьдардаг айлууд угаартсан гэх дуудлага өгсөн. Түүнчлэн хамгийн ихээр энгийн зуухтай айл өрхүүд хамгийн их угаартсан байгаа юм. Он гарснаас хойш угаарын хийн улмаас амь насаа алдсан хүн гараагүй.
Агаар дахь тоос тоосонцорын агууламж РМ 2,5 өнгөрсөн онтой харьцуулахад 48 хувьтай буурсан. Өнгөрсөн хугацаанд товчоодоор зөвшөөрөлтэй 193 тээврийн хэрэгслээр 6346 тонн түүхий нүүрс тээвэрлэгдэн орж ирсэн байна.
Угаарын хий мэдрэгч дуугарсан тохиолдолд энийг хэрхэн унтраах, яах ёстой талаар дуудлага мэдээлэл ирэх болсон. Иргэддээ хэлэхэд та бүхэнд анх угаар мэдрэгчийг тарааж өгөхдөө гарын авлага өгсөн. Уг гарын авлага дээр бүх зүйл тодорхой бичсэн байгаа тул дахин уншихыг зөвлөж байна хэмээв.