СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Иргэн Д.Совд: УИХ-ын гишүүдийн 50 гаруй хувь нь нэг тэрбумын хөрөнгөтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Иргэн Д.Совд миний бие 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. УИХ-ын гишүүд ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон энэ хэргээс өмнө 2018 онд яамныхаа дотоод хяналтаар дээрх хүмүүсийг шалгаад АТГ-д хүргүүлсэн байдаг. Бид нарын хувьд журмынх нь дагуу шалгасан тайлангаа хүргүүлсэн. АТГ ашиг сонирхлын зөрчил байгааг гаргаж ирсэн. Миний хувьд 36 настай ямар нэгэн намд элсээгүй төрийн албанд ажилласан.

Ингээд өөрийнхөө хянаж шалгасан хэргүүдийг танилцуулж байна. Мал хамгаалах, тариалан эрхлэх сан бүх шалгалтуудыг шалгаж АТГ-д өгсөн. Намайг энэ бүхнийг шалган АТГ-т өгсөн учир дарамтлан ажлаас халсан. Түүнчлэн би УИХ-ын гишүүд болон төрийн 1000 гаруй албан хаагчийн хөрөнгө орлогийн мэдээлэлд анализ хийсэн. 2016-2018 оны ил тод хөрөнгө орлогын мэдүүлэгт анализ хийсэн. Энэ мэдээллийг олон нийтэд зарлахад намайг зарлаж мэдээллийг уриалсан.

УИХ-ын гишүүдийн 50 хувь нь нэг тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгөтэй байгаа юм. Тэр дундаа 5 гишүүн 10 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгөтэй. . Хадгаламж гэхэд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 37 гишүүн, 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 16 гишүүн, 9 гишүүн нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай, 5 гишүүн 5 тэрбум төгрөгөөр дээш хадгаламжтай байна.

УИХ-ын гишүүд 9.8 тэрбум төгрөгийн 224 га газрыг эзэмшиж байна.

Яам, тамга, агентлаг, Монголбанкны төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг харахад 500 сая төгрөгөөр дээш орон сууцтай 106 төрийн албаны дарга нар байна. Нэг тэрбум төгрөгөөс дээш орон сууцтай 40 төрийн албан хаагч байна.

Үүнээс дүгнэхэд УИХ-ын гишүүд гэдэг чинь улсын их хөрөнгөтөн болжээ. Зөвхөн орон сууц, хадгаламж, үнэт эдлэл, газар, мал аж ахуйн нийлбэр гэхэд 76 гишүүний 50 нь тэрбумаас дээш хөрөнгөтэй байна. Хувьцаа энтэрийг нь оруулах юм бол энэ тоо нэмэгдэнэ.

  •  -УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гишүүний жилийн орлого нь 12.8 тэрбумаар өссөн, 1.6 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй.
  • -Ц.Мөнх-Оргил гишүүн 14.5 тэрбум төгрөгийн авлагатай 
  • -Д.Оюунхорол гишүүн 9.1 тэрбум төгрөгийн орон сууцтай 
  • -Ж.Ганбаатар гишүүн 22.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай 
  • -М.Билэгт гишүүн 4.2 тэрбум төгрөгийн газартай 
  • -Б.Наранхүү гишүүн 1.3 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй 

Төрийн албан хаагч нарын дунд:

  • -13.9 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай, 7 тэрбум төгрөгийн газартай дарга бол БХБЯ-ны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн
  • -14.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай Монголбанкны хэлтсийн захирал Ц.Алдармаа
  • -660 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 21,2 тэрбум төгрөгийн авлагатай байгаа дарга бол ХНХЯ газрын дарга Батмөнх

Энэ бүгдийг хууль хяналтын байгууллагууд шалгуулахаар болсон талаар иргэн Н.Совд мэдээллийнхээ төгсгөлд дурдлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.