СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТикТок бичлэг хийж байсан 5 настай хүү буудуулж нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Халдварт коронавирусээс болж гэрээсээ гаралгүй хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байгаа иргэд олон нийтийн цахим сүлжээ ашиглах, тэр дундаа ТикТок апп ашиглан хөгжилтэй бичлэгүүд нийтлэх нь эрс нэмэгдээд байгаа юм. Гэвч Техас мужийн Хьюстон хотод аавтайгаа хамт ТикТок бичлэг хийж байсан таван настай Жордан Аллен хүү бууны суманд оногдож харамсалтайгаар амиа алджээ.

Жордан хүү тэнэсэн суманд оногдох үедээ гэрийнхээ тагтан дээр аавтайгаа хамт бичлэг хийн тоглож байсан бөгөөд шархадсаныхаа дараа долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэж байгаад даваа гарагт нас барсан байна. Хьюстон хотын цагдаагийн газраас хүүг оносон сумыг хаанаас хэн буудсаныг олж тогтоогоогүй тул хэргийг шалгаж байгаа ч гэрч, сэжигтэн олдоогүй хэвээр байгаа ажээ.

Хүүгийн аавын ярьснаар тэд хамтдаа тоглож байгаад жимсний шүүс авахаар түр холдох хооронд нь буун дуу гарчээ. Хүүгээ буудуулсныг хараад тусламж дуудан хөршүүд нь гүйлдэн ирж, эмнэлэгт хүргэсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.