Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар нийт нэг сая 43 мянга иргэн халдвар авч 82 мянган иргэн нас барж, 30 мянган иргэн эдгэн эмнэлгээс гарчээ.
Монгол Улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлоос 4 иргэн эдгэн эмнэлгээс гарч 11 иргэн эмчлүүлж байгаа юм.
Түүнчлэн 1488 иргэн ажиглалтад тусгаарлах байранд байна. Өчигдөр ЭМЯ-наас манай улсын 15 иргэний эмнэл зүйн шинж тэмдгийн талаар танилцуулсантай энд дарж танилцаж болно.
Тусгаарлалтын байрнаас 92 хүн өчигдөр гарч гэртээ өөрийгөө тусгаарлаад байна. Мөн 300 гаруй эмч ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
ДЭМБ-ын мэдээгээр сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д халдвар найм дахин нэмэгдсэн. Дөрөвдүгээр сарын 6-нд БНХАУ-д халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирж байгаа юм. Дэлхий даяар сургуулийн насны 1,5 тэрбум хүүхэд залуус гэртээ байгаа. Энэ үед дэлхийд алдартай хүүхдийн зохиолч нар хүүхдүүдэд зориулж, дэлхийг унший гэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Нью-Йорк хотод нэг хоногийн дотор 731 хүн нас барж, 139 мянга давсан хүн халдвар аваад байгаа юм. Тэгвэл халдварын голомт бүс нутаг болох Ухань хотод хөл хориог цуцлаад байна. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор хорио цээрийн дэглэм улс орнууд авч байгаа ч цуцлах болоогүй цуцлах юм бол халдвар тархах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулаад байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй байна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 иргэнээс вирус илрээгүй байна. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Илэрсэн хүн бол хойд хилээр орж ирсэн гуравдугаар сарын 26-наас 27-ны шилжих шөнө орж ирсэн. Хяналт тусгаарлалтад шууд ганцааранг нь тусгаарласан байгаа. Анхны шинжилгээг гуравдугаар сарын 28-нд хийхэд сөрөг гарч байсан бол дөрөвдүгээр сарын 8-ны давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тийм учраас хяналтад байгаа 14 хоног мөн үргэлжлэн хянагдаж байгаа 21 хоног ийм учиртай юм.