СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-07

ВИДЕО: Б.Батсүх: Халдвар авсан 14 иргэний өтгөнөөс коронавирус илэрсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсад батлагдсан коронавирусийн 15 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн эмч Б.Батсүхтэй ярилцсаныг хүргэж байна.

-Бид өнөөдөр маш сайн мэдээтэй байна. Халдвар авсан хоёр хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарснаар 15 өвчтөнийхөө 4-ийг нь эдгээгээд эмнэлгээс гаргалаа. Энэ 15 тохиолдол нь нас, хүйс, эмнэлзүйн талаасаа ямар онцлог зүйлтэй байна вэ?

-Батлагдсан 15 тохиолдол нь 11-65 насныхан байгаа юм. Гурван тохиолдол нь 11-16 насны хүүхдүүд, тав нь 30-34 насны залуус өвдсөн байна. Хүйсийн хувьд 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй.

-Батлагдсан тохиолдлуудад эмнэлзүйн ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Эдгээр 15 хүний гуравт нь шинж тэмдэг бүдэг, балархай байсан бол хоёр тохиолдол нэлээд хүндэвтэр шинж тэмдэг явагдсан. Өндөр халуурсан, хатгалгаатай байсан. Арван тохиолдолд өвчтөний шинж тэмдэг дунд явцтай байлаа. .

  • Бага зэргийн толгой өвдөх 60 хувь
  • Хамар битүүрэх 53,3 хувь
  • Хуура ханиах 46,6 хувь
  • Суулгалт 46,6 хувь
  • Халууралт 33,3 хувь
  • Булчингаар өвдөх 33,3 хувь
  • Цэртэй ханиах 20 хувь
  • Цустай цэртэй ханиах 13,3 хувь
  • Бөөлжилт 13,3 хувьд нь тус тус илэрсэн.

-Зарим оронд өвөрмөц шинж яваад байгаа. Жишээ нь, халдвар авснаас хойш 7, 8 дахь хоног дээрээ уушгины хатгалгаа болж байна. Манай өвчтөнүүдэд хэд дэх өдрөөс нь уушгины хатгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа вэ?

-15 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэг нь аажмаар илэрсэн. Хэт өндөр халуурахгүйгээр толгой өвдөх, халуурах шинжээр явж байгаа 3, 4 дэх хоногоос хатгалгаагаар өвдөх шинжтэй байна. Зургаан хүнд цээжний рентген зураг болон томографын аппаратаар үзэхэд хатгалгаа илэрсэн. Одоо зарим өвчтөний уушгины нэвчдэс багасч байгаа нь томографын зурагнаас харагдаж байна.

-Вируслогийн шинжилгээ хийхэд аль хэсэгт нь вирус үүсгэгч хамгийн их байна вэ?

-Коронавирусийг батлах гол шинжилгээ бол вируслогийн шинжилгээ юм. . Мөн 14 хүний цэрэнд үүсгэгч илэрсэн. Харин 86.6 хувь буюу 13 хүний өтгөнөөс авсан шинжилгээнд үүсгэгч илэрсэн. Харин шинж тэмдэг балархай /бүдэг/ нэг хүний өтгөнөөс үүсгэгч илэрч, хамар залгиур, цэрнээс илрээгүй.

-Тэгэхээр манайд хүний цэр, хамранд үүсгэгч хамгийн их илэрч байгаа юм чинь шинж тэмдэггүй үед ч амны хаалт зүүх нь чухал гэдэг дүгнэлт хийх гээд байна. Зөв үү, эмч ээ?

-Зөв. Хамгийн чухал нь амны хаалт хэрэглэх. Ханиах, найтаах үед халдвар дамжихаас хамгийн сайн хамгаална. Мөн гараа тогтмол ариутгаж, угаах нь маш чухал. Яагаад гэвэл вирус үүсгэгч өтгөнд өндөр хувьтай илэрч байгаа.

-Ямар хүнийг эдгэсэн гэж үзээд эмнэлгээс гаргаж байна вэ. Гол шалгуур үзүүлэлт юу вэ?

-Эрүүл мэндийн яаманд дээр эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байна. Манайд болон дэлхийн бусад улсад баримталж буй гол шалгуур бол халуун буураад 3-4 хоносон, эмнэлзүйн . Эмнэлгээс гараад сувилалд 14 хоног хяналтад байлгана.

-Сувилалд байлгаж байхдаа хэдэн удаа шинжилгээ хийх вэ?

-Удирдамж дээр эмнэлгээс гарсны хоёр болон дөрөв дэх долоо хоногт эмнэлэгт ирж шинжилгээнд хамрагдах ёстой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.