АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сар болон сансрын бусад гариг дээр байгаа баялгийг хэрэглэхийг дэмжсэн тушаалд гарын үсэг зурсан гэж Цагаан ордноос мэдээлжээ. Энэ ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд “Худалдааны түнш орнууд шинэ хөтөлбөрт болон АНУ-ын тэргүүлсэн сарыг удаан хугацаагаар судалж, ашиглахын тулд Марс болон бусад гаригийг хүн төрөлхтөн эзэмшихээр очиж байгаа ажиллагаанд оролцоно” гэж бичсэн байна.
Харин энэ тушаал нь дэлхийн орнууд сар болон бусад гариг дээр удаан үйл ажиллагаа явуулах, шинжлэх ухааны нээлт хийхийг дэмжсэн сарны тухай гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Мөн АНУ холбогдох хууль тогтоомжид зааснаар сансрын орон зайд баялгийг нь ашиглах, худалдаа хийх талаар судлах, нөхөн сэргээх ажиллагаанд оролцох эрхтэй гэж бичжээ. Түүнээс гадна сансрын орон зайг байгаль дэлхий шиг хүн төрөлхтний ажиллагаанд зориулсан цорын ганц газар болохыг онцолсон байна. Гэхдээ АНУ үүнийг нийтийг хамарсан зүйл гэж үзэхгүй байна. Учир нь Вашингтоны улс төрийн бодлого нь сансрын эд баялгийг ашиглах болон олборлох олон улсын дэмжлэгийг бэхжүүлэх ёстой гэв. Одоогоор сарны тухай гэрээнд 17 орон гарын үсэг зурснаас гадна шинэчилсэн гэрээгээр сансарт үйл ажиллагаагаа явуулдаг орнуудад олборлосон эд баялгаа бусад оронтой хуваалцана гэж амласан байна.
Х.ОЮУНБОЛД