Венесуэл болон АНУ Мексикийн Толука мужид Венесуэлийн төрийн өмчит агаарын тээврийн “Конвиаса” компанийн онгоцоор коронавирусын улмаас нутаг руугаа буцахыг хүссэн хоёр орны иргэдийг солилцохоор болсон байна. Тодруулбал, ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар Каракас хотоос эх оронд нь байгаа болон АНУ руу буцахыг хүссэн хүмүүст зориулсан хүмүүнлэгийн нислэгийг хийхээр төлөвлөж байна гэж Венесуэлийн Гадаад яамнаас мэдээлжээ. Энэ онгоц АНУ-д газардахын оронд Толука мужид буух аж.
Учир нь ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газар “Конвиаса” агаарын тээврийн компанид олон хориг тавьснаас гадна энэ компанийн онгоцнуудыг эх оронд нь ирэхийг хориглосон байна. Тиймээс Мексикийн энэ мужид ирэх Венесуэлийн иргэдийг эх оронд нь өөр нислэгээр авчрах аж. Венесуэлийн Аялал жуулчлал, соёл, харилцаа холбооны дэд сайд Хорхе Родригес “АНУ-ын Засгийн газар Толука мужид хүргэх тус улсад байгаа Венесуэлийн иргэдийн жагсаалтыг гаргахыг зөвшөөрсөн бөгөөд эх оронд нь авчирна” гэж “VTV” телевизээр ярьжээ.
Х.ОЮУНБОЛД