СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сенатын танхим Дональд Трампыг цагаатгав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Сенатын танхимд шүүн хэлэлцэх хурал өндөрлөлөө. Ардчилсан намынхан дийлэнхийн суудалтай Төлөөлөгчдийн танхимд Трампыг буруутай гэж үзсэн ч Бүгд найрамдахчууд олонхийн суудал эзэлдэг Сенатын танхимд Трамп эрх мэдлээ урвуулан ашиглаагүй, Ардчилсан намынхныг шахалтад оруулаагүй гэж үзэн цагаатгажээ.

Трамп Сенатын танхимд цагаадсанаар нэр төрөө цэвэрлэн авч ирэх сонгууль хүртэл аюулгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болж байна. .

Лхагва гарагт болсон санал хураалт АНУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болсон юм. Учир нь Трамп Конгрессийн танхимд дуудагдаж, шүүн хэлэлцэгдсэн Америкийн гурав дахь Ерөнхийлөгч болсон бөгөөд хэрэв энэ Сенатад буруутай гэж үзсэн бол тус улсын 45 дахь төрийн тэргүүн анх удаа шүүлтэд бүдэрсэн үйл явдал болох байлаа. Гэхдээ сонгуулийн жилд Сенатын танхимд шүүгдсэн анхны Ерөнхийлөгч болж байгааг эх сурвалж онцолж байна.

Конгрессийн танхимын шүүлтэд бүдэрсэн ч Сенатад цагаатгагдана гэдэгтээ Трамп итгэлтэй байсан. Түүний хэргийн сонсголын үеэр Сенатын гишүүд үл тоомсорлосон байдал гаргаж, унтаж зүүрмэглэн, зарим нь үгийн сүлжээ бөглөж, цаасан онгоцоор тоглож байсныг эх сурвалжууд дамжуулж байсан юм.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.