Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 15:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачилсан "УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. Хуралдаанд нийт 57 гишүүн оролцсоноос 46 гишүүн дэмжиж 80,7 хувийн саналаар баталсан байна.
Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ. Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дууссаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хурал дахин үргэлжилж дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлах юм байна.