5G сүлжээ вирусийн тархалтыг хурдасгадаг гэсэн мэдээ цахим ертөнцөөр ихээхэн тархах болсон. Уг санааг анхлан гаргасан хүн нь Европын холбооны парламентад Экологийн Ардчилсан Намыг төлөөлөн суудаг германы физикч, профессор доктор Клаус Бучнер юм.
Тэрээр Ухань дахь коронавирус радио холбооноос болж үүсээгүй гэж үзсэн хэдий ч "Вирусийн тархалтыг радио цацраг туяа идэвхжүүлдэг нь ойлгомжтой. Гар утасны цацраг туяа, ялангуяа 5G бол тахлыг хурдасган түгээгч" гэжээ.
Үүний улмаас Их Британийн "The Guardian" сонинд бичсэнээр саяхнаас радио телевизийн антеныг шатаасан хэд хэдэн хэрэг гарчээ.
Гэвч энэ бүхэн нь ташаа мэдээлэл юм. Коронавирусийн халдвар өргөнөөр тархаад буй орнуудад 5G-гийн туршилтын станц байхгүй. Мөн улс орон даяараа 5G нэвтрүүлсэн анхны улс бол БНХАУ биш, БНСУ юм. Ухань хотод 5G-ийн хэрэглээ зөвхөн 10 орчим хувьтай байгаа ажээ.
Эх сурвалж: n-tv.de