Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажлын хүрээнд энэ сарын 8-16-ны өдрүүдэд 00:00-06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Иймээс хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.