СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2020-04-07

Д.Анхбаяр: Улсын бүртгэлийг будилуулж, “явдаг царцаа” бий болгох замаар 2016 оны сонгуулийн дүнд нөлөөлсөн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Шударга сонгуулийн төлөө иргэдийн нэгдэл” Д.Анхбаяртай ярилцлаа.

-2020 оны УИХ-ын ээлжит сонгууль ха­яанд ирлээ. Бид 30 жил ард­чилсан сонгууль явуулж, төр засгаа сонгож байна. Сонгогчид ч, сонгуульд нэр дэвшигчид ч тодорхой туршлагатай болсон гэсэн үг. Гэтэл та өөр зүйл яриад байх шиг байна?

-Тийм ээ, би сонгуулийн үйл явцын үнэн бодитой хэр нь, болохгүй байгаа талыг ярьж байна. Ингэхийн тулд эхлээд хэдэн үг хэлье. Ерөөсөө сонгууль гэдэг бол аливаа хувь хүн өөрийн биеэр, өөрийн бодлоор, хараат бусаар тодорхой түвшний төлөөллийн байгууллага, тухайлбал УИХ-ыг сонгох цогц үйл явц юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Төрийн эрх барих дээд бай­гууллага нь УИХ учраас Засгийн газраа байгуулж ажилладаг. Иймээс сонгууль бол ард түмэн төрийн эрхийг барих үндсэн арга юм.

Дэлхий нийтийн хөгж­лийн чиг хандлага ч хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэн төвтэй ардчилсан нийгмийн хэв маягийг бэхжүүлэхэд сонгуулийн үйл явцыг чухалчилсаар ирсэн. Хуулийн засаглал нь ардчиллаас хамаагүй түрүүнд бий болсон хэдий ч хүмүүс хуулийн өмнө ижил тэгш эрхтэй болтол дахиад хэдэн зуун жил шаардагдсан байдаг юм шүү дээ. Тухайлбал, АНУ-д үндсэн хууль батлагдаад XVIII зууны сүүлээр шууд ардчилсан улс болсон мэтээр хүмүүс андуурдаг. Үнэндээ 1787 онд хүмүүсийн санал өгөх эрх хязгаарлагдмал байсан бөгөөд өмч хөрөнгөгүй цагаан арьстан, хар арьст хүмүүс, эмэгтэйчүүд санал өгөх эрх хойно хойноосоо цуварсаар 1920 онд үндсэн хуулийн нэмэлт өөрч­лөл­төөр бүгд санал өгөх эрхтэй болсон. Гэсэн хэдий ч өмнөд мужуудад хар арьстнуудын санал өгөх эрхэд янз бүрийн хаалт байсан бөгөөд 1965 онд л тэдний санал өгөх эрхийн тухай хууль батлагдсан байдаг. Ингэж хоёр зуугаад жилийн турш хөгжиж байж анхны зорьсон зарчим бүрэн утгаараа биеллээ олсон байгаа юм.

Энэ бүгдийг онцлохын учир нь ардчиллын үзэл санаа, үйл явцаас эхлэн төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үндсэн арга нь сонгууль бөгөөд сонгуульд иргэдийн сонгох, сонгогдох эрх баталгаажих явдал хамгийн үнэ цэнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах боломжоор хангагдах нь сонгуулийн үндсэн зарчим. Эдгээр зарчим хангагдаж байж сая сонгууль хүчин төгөлдөр болдог төдийгүй ардчиллын үнэт зүйлс баталгааждаг. Тэгэхээр бид юуны түрүүнд хууль ёсны дээрх зарчмуудад нийцүүлэн сонгуулиа явуулах хэрэг­тэй. Хөгжингүй орнуудын түү­хийг харахаар сон­гуу­лиа шударга, зөв явуулж байж хууль ёс, тө­рийн байгууллагын үйл ажиллагаа, эдийн засгийн тогт­вортой байдал, нийг­мийн дэг журам гэх зэрэг хөгжлийн тулгуур үзүү­лэлтүүд сайжирдаг нийтлэг жишиг байна шүү дээ. Тиймээс сүүлийн 30 жилд та бидний байгуулахаар зорьж буй ардчилсан нийгмийн хамгийн үнэтэй зүйл нь сонгуулиа шударгаар явуулах явдал байсаар ирсэн.

-Шударга сонгууль гэж та ярьж байна. Ямар сон­гуулийг шударга гэх вэ?

-Хувь хүн сонгуульд оролцож өгч буй санал тэр хүний үзэл санаа, байр суурь, дуу хоолой юм. Би сая хэлсэн дээ, энгийн ойлгомжтой юм шиг боловч бодит байдал дээр зөрчигдсөөр байгаа сонгуулийн зарчмуудыг л мөрдлөг болгомоор байна. Та хэнийг ч өөрийн төлөөллөө болгохоор сонгож болно. Харин тэр өгч байгаа санал тань зөвхөн таны шийдвэрт тулгуурласан байх ёстой. Тэр шийдвэрээ баталгаажуулаад цаасан дээр хүн сонгоход тань төвөггүй, хөндлөнгийн нөлөө орохгүй, нууц байх нь чухал бөгөөд тэр санал нийт саналтай нэгтгэгдэж үнэн дүн гарч байвал сая тэр сонгууль хүчин төгөлдөр болох учиртай. Иймээс таны санал ч тэр, миний санал ч тэр, өөр хэн нэгний санал ч тэр ерөөсөө ямар нэгэн засваргүй, боди­тоор тусгалаа олж байж л сон­гууль явуулахын, сонгуульд саналаа өгөхийн үнэ цэнэ оршино гэж боддог доо.

Миний хувьд 1996 оноос хойш өнөөг хүртэл бүх төрлийн, бүх шатны сонгуульд ухуулагчаас эхлээд сонгуулийн кампанит ажлыг удирдах хүртэл нь ажилласан. Энэ хугацаанд сонгууль бүрийн дараа тодорхой маргаанууд үүсдэг байсан ч сүүлийн хэд хэдэн сонгуулиар сонгуулийг будлиантуулсан, шударга бус байдал гаарах боллоо. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгууль илт шударга бус болсон.

Тиймээс сонгуулийн үнд­сэн зарчмуудыг зөрчих­гүй байх, хамгаалах зорил­гоор “шударга сонгууль”-ийн төлөө ажиллаж байна. Сон­гуулийн үйл ажил­лагаанд ёс зүйгүй, хуулиас гадуур үйлдлүүдийг дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл шаардлага хүргүүлсэн.

-Өнгөрсөн хугацаанд бидний явуулсан, оролцсон сонгуулиуд ямар болж өнгөрөв? Түүнээс ямар үр дагаврууд гарсан юм бэ?

-Миний харж байгаагаар. Мөнгө, бэлэг, эд зүйл тарааж санал худалдаж авах, сонгуулийн үйл явц, дүнд хөндлөнгөөс нөлөөлөх, өөрийн хамаарал бүхий хүмүүс буюу “царцаа”-гаар санал өгүүлэх, .

Тухайлбал, Өнгөрсөн сонгуулиудаар аяга, халбага, шанага, данх, халуун сав, бидон, гоймон, сахар, гурил, будаа, архи, цаг, бакаал, хивс, амралт сувиллын эрхийн бичиг, гадаадад аялуулах, бурхан тахил болон өөр бусад эд зүйлээр сонгогчийн саналыг татах оролдлого хийсээр ирсэн.

Мөн бэлэн мөнгө өгч санал худалдаж авдаг үйлдэл ч байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажилласан Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нар тус аймгийн Тариалан сумын Бургастай багийн найман иргэнд “Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг дэмжээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж гэрээ байгуулж, хүн тус бүрд 100 мянган төгрөг өгсөн хэрэгт холбогдсон юм. Энэ хэргийг Улсын дээд шүүх шийдэж эдгээр залуучуудын буруутайг тогтоосон байдаг. Гэтэл нэр дэвшигч хоёр маань УИХ-д ороод суучихсан.

Мөн сонгуулийн санал тоолох автомат машин буюу бидний хэлж заншсанаар “хар машин”-ны ажиллагаа, гарсан дүнтэй холбоотой гомдол, маргаан маш ихээр гардаг. Тодруулбал . Үүний дийлэнх нь МАН-ын нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөсөн байдалтай байсан. Тэдгээр саналын хуудсууд нь тухайн орон нутгийн сонгуулийн хүчинтэй хуудсуудтай холилдсон дараалалтай байсан тул хар машин саналыг нь тоолж хүчинтэйд тооцсон байх магадлалтай байх тухай УИХ-ын гишүүн Л.Болд хэвлэлд ярьсан байдаг. Иргэд, олон нийтийн ойлголтоор бол “хар машин” түүний мэдээллийн аюулгүй байдлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцан хадгалж, хамгаалж, хямгаддаг. Харин миний сонссоноор хар машиныг Тагнуулын ерөнхий газар хянадаг, хадгалдаг гэж ойлгосон. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Хурц ажиллаж байсан. Ингэхээр надад эргэлзээ төрөөд байдаг юм.

-“Явдаг царцаа” гэсэн үг таны ярианд гарлаа. Энэ талаар тодруулж яривал?

-. Тухайлбал, Архангай аймагт 1341, Баянхонгор аймагт 2059, Хөвсгөл аймагт 2943, Увс аймагт 3237 сонгогч тус тус шилжсэн. Эдгээр аймгуудад нэр дэвшигчид нь олон ажилтантай томоохон аж ахуйн нэгжүүдийн эзэд байгаа нь харагддаг. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1794 сонгогчийн 180 нь “Эм Си Эс-ийн “царцаа” байсан. Цөөн сонгогчтой тойргийн сонгуулийн дүнд мэдэгдэхүйц нөлөөлсөн нь харагдаж байгаа биз дээ.

Түүгээр ч үл барам 2016 оны сонгуулийн өмнөхөн УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нийлүүлсэн. Ийнхүү 2 өөр чиг үүрэг бүхий онц ач холбогдолтой байгууллагуудыг нэгтгэж иргэний бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтад зориудаар өөрчлөлт оруулж, үгээр хэлэхийн аргагүй аюултай хэргийг зохион байгуулсан. Бүр тодруулбал “Сонгогчдын нэрийн жагсаалт”-д сонгогчийн нэрийг давхардуулан бичиж, олон хэсгийн хороонд хурууны хээгээ уншуулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд санал өгөх “явдаг царцаа”-г бий болгон сонгуулийн дүнд нөлөөлсөн байж болзошгүй болоод байгаа юм.

Энэ аюултай ажлаа яаж хийсэн юм бол гэхээр хүн ам олонтой томоохон сум болон аймгийн төвүүд, нийслэлийн дүүргүүд дээр хийсэн байгаа юм. Учир нь суурин газрын иргэд сонгогчид төдийлөн бие биеэ царцаа царцаа бишээр нь таньж ялгаж мэдэхгүй. Сонгуулийн дүнг харахаар ирц эдгээр газруудад л 10 гаруй хувиар өссөн. Тэхээр энэ 10 гаруй хувийн өсөлт нь нөгөө “явдаг царцаа” болж таарч байгаа юм.

-60 тэрбумын хэрэг ч үүнтэй холбоотой юу?

-Мэдээж холбоотой. Тухайн үеийн МАН-ын дарга Миеэгомбын Энхболд нар зөвхөн хотын захиргааны алба, албан тушаалыг зарах “60 тэрбум”-ын хэрэг гэгчийг үйлдсэн боловч гэм зэмгүй үлдэж байна.

Өөр олон жишээ, баримтууд ярьж болно л доо. Би сая шүүхээр шийдэгдсэн, тоон мэдээнд дурдагдсан тохиолдлуудыг л хэллээ. 2020 оны УИХ-ын сонгууль болоод дараа дараагийн бүх сонгуульд дээрх шиг ноцтой алдаа, завхрал гаргуулахгүй байх нь чухал. Тиймээс та бид, нэр дэвшигчид, улс төрийн намууд, сонгууль зохион байгуулахад оролцдог төрийн бүх байгууллагууд ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалж шударгаар ажиллах шаардлагатай байна.

-Та шударга бус сонгуулийн талаар ноцтой баримт, нотолгоо ярилаа. Энэ үүссэн нөхцөл байдлыг засахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Тийм ээ. Товчхондоо бидний байгуулахыг зориод байгаа нийгмийн сууринд гажуудал үүссэн байна. Бид үүнийг яг одоо, энэ 2020 оны сонгуулиас эхлэн засах ёстой. Үүний тулд сонгуульд оролцох бүх нэр дэвшигчид, нам эвслүүд, тэр дундаа одоогийн эрх баригчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бидний тавьсан шаардлагын дагуу дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ДАМДИН-ОЧИР

2020.4.7 МЯГМАР № 67 (6292)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.