"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргаж буйгаа өнөөдөр уламжлалаа. Тэдний зүгээс Хууль зүй дотоод хэргийн яам ашиг сонирхлын хууль, авлига, худалдан авах ажиллагааны тухай хууль холбогдох хууль тотоомжийг зөрчсөн баримтуудыг УЕПГ-т хүлээлгэн өгч байгаа юм.
"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг "Хууль зүй дотоод хэргийн яам тендер зарлаж худалдан авалт хийх ёстой. Гэтэл шинэ барилгын ажил болон бусад төрлийн худалдан авалтаа шууд хийсэн байгаа юм. 400 гаруй сая төгрөгийн худалдан авалтыг тендергүй хийсэн байгаа юм.
Энэ мэтчилэн Хууль зүйн дотоод хэргийн яамтай холбоотой 96 хуудас материалыг өнөөдөр АТГ болон УЕПГ-т хүлээлгэн өгч шалгуулах болно хэмээв.