АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн төрсөн дүү 64 дэх Ерөнхий прокурор, Нью-Йоркийн Сенатын гишүүн улс төрч агсан Роберт Кеннедийн зээ охин ор сураггүй болоод дөрөв хоногийн дараа амьсгал хураасан байдалтай олджээ. Кеннедийн гэр бүлийн зээ охин 40 настай Мэйв Кеннеди Таунсэнд МакКейн найман настай хүү Гидеоны хамт хөнгөн завьтай осолдож сураггүй болсон байна.
Аврагчид Мэйв хатагтайн хүү Гидеоныг үргэлжлүүлэн хайсаар байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. Мэйв Кеннедийн цогцосыг орон нутгийн цагаар даваа гарагийн орой 17 цаг 31 минутад Мэрилэндийн Шэди Сайд дахь ээжийнх нь гэрээс дөрвөн км орчим зайд олсон байна. Түүний цогцос 8 метрийн гүн усанд байжээ.
Гэр бүлийн ээж хүү хоёрыг хөнгөн завиар аялалд гарч осолдсон гэж үзэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас хойш эрж хайх ажлыг эрчимжүүлэн явуулжээ. Кеннедийн гэр бүлийнхэн болоод тэднийг таньдаг эрхмүүд гүн эмгэнэлээ илэрхийлж байна.
Эх сурвалж: The People