Грекийн гоц авьяастай долоон настай хүү Стелиос Керасидис коронавирусийн халдвараас сэргийлж гэртээ байгаа, нийгмээс тусгаарлагдсан дэлхийн иргэдэд зориулж “Тусгаарлалтын вальс” зохиожээ. Бяцхан хүүгийн зохиосон аяыг YouTube хуудсанд хэдийнээ 43,000 гаруй удаа үзэж хит болжээ.
Авьяаслаг хөгжимчин “Сайн уу залуусаа, би Стелиос байна. Удахгүй далайд сэлэх чөлөөтэй болох тул жаахан л тэвчээртэй байцгаая. Өөрийнхөө зүгээс та нартаа бяцхан зүйл зориулья” гэжээ. Ковид-19 цар тахлаас болж бусдаас тусгаарлагдсан, өвдөж шаналсан хүмүүст зориулж бичсэн вальсын аяз хүүгийн зохиосон гурав дахь хөгжим ажээ.
Стелиос хүү төгөлдөр хуурчид болох Фотис болон Агате Керасидис нарын гэр бүлд 2012 онд мэндэлжээ. Гурван настайдаа анх удаа олны өмнө гарч төгөлдөр хуур тоглож байжээ. 2018 онд Нью-Йоркийн Карнеж Холлд, өнгөрсөн жил Лондоны Эзэн хааны Альберт Холлд Элтон Жоны алдарт улаан төгөлдөр хуурыг дарсан байна.
Грек улс нь Европын бусад улс орноос хамгийн удаан хугацаанд хорио цээрийн дэглэмд байгаа бөгөөд сар гаруйн өмнө Засгийн газрын шийдвэрээр сургуулиудыг хаажээ. Тус улсад коронавирусийн халдварын 1,755 тохиолдол бүртгэгдэж 79 хүн нас баржээ.
Эх сурвалж: The Guardian