СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ухаалаг утас эрүүл мэнд, боловсролд төдийгүй ардчилалд ч сөргөөр нөлөөлдөг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дижитал зуунд ухаалаг утас ашиглахгүй байна гэдэг олон хүний хувьд бүтэшгүй зүйл. “Apple” компани 2006 оноос хойш жил бүр “iPhone”-ний шинэ загваруудыг үйлдвэрлэх болсноор хүмүүсийн ухаалаг утасны хэрэглээнд багагүй өөрчлөлт гарах болсон. Ухаалаг утасны тусламжтайгаар хүмүүс төлбөр тооцоо хийхээс гадна, бүхий л ажлаа амжуулж, хоббигоо хүртэл хөгжүүлэх болсон билээ.

Сэтгэцийн эмч, сэтгэл судлаач, Манфред Спитцерийн герман хэлээр бичиж, солонгос хэл рүү орчуулсан “No-mobile phone phobia” номонд ухаалаг утас бидний амьдралыг хөнгөвчилдөг шигээ бас нэлээд асуудал дагуулдаг талаар онцолжээ. Тухайлбал, таргалалт, амиа хорлолт, харааны бэрхшээлийн дийлэнх нь ухаалаг утас, төхөөрөмжөөс үүдэлтэй байдаг нь судалгаагаар батлагдсан байна.

Түүнчлэн өдөрт гурваас илүү цаг фэйсбүүк ашигладаг охид, эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг аж. Сүүлийн арав орчим жилийн хугацаанд Скандинавын зарим улс орнууд, тэр дундаа Швед, Финлянд, Дани зэрэг улс сурагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс анги танхимуудыг дижитал хэлбэрт оруулахад ихээхэн ач холбогдол өгөх болсон. Гэтэл энэ нь төдийлөн үр дүнтэй бус байгаа аж. Жишээ нь, Финлянд улс Pisa үнэлгээгээр эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудыг тэргүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд тэргүүлэх байр сууриа алдах болжээ.

аж.

Эх сурвалж: https://www. Koreatimes.Co.Kr/www/culture/2020/04/142_287351.Html

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.