СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Уулын эзэн” цоохор ирвэсийг хууль бусаар агнах нь нэмэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Цаст өндөр уулын мөсөн оргилд хүрч, хад асганд нуугдаж, өвөр хоолойгоор нь хэрэн тэнүүчлэхийн зэрэгцээ бэлд нь хүртэл бууж чаддаг цорын ганц амьтан бол цоохор ирвэс гэнэ. “Уулын эзэн” хэмээн нэрлэгддэг энэ амьтан байгалийн унаган төрхийг хамгаалагч. Түүний барааг нь ч атугай харах гэж гадаадын жуулчид олон мянган км зам туулж монголд ирдэг ч тэр бүр хүслээ биелүүлж чаддаггүй аж. Учир нь, цоохор ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй, нууцлаг амьдралтай.

Харин энэ амьтны хамгийн том дайсан нь хүн. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж ирвэсийн амьдрах орчин жил ирэх бүр хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрсөөр буй. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс байдаг гэж судлаачид үздэг байна. Энэ тоо жилээс жилд цөөрч байгаа учраас манай улс цоохор ирвэсийг 1972 оноос агнахыг хуулиар хориглосон бөгөөд 2012 онд нэн ховор амьтнаар бүртгэж, 2016 онд улаан номонд оруулсан байдаг. Идэш, тэжээл нь хомсодсоноос төв суурин бараадаж, олны нүдэнд өртсөн тохиолдол ч хэд хэдэн удаа гарсан.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт малчны хотны ойролцоо цоохор ирвэс харагджээ. Мөн он гарснаас хойш цоохор ирвэс хууль бусаар агнасан гэмт хэрэг хоёр ч удаа бүртгэгдсэн байна. Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хоёрдугаар сарын 19-нд цоохор ирвэсийн эд эрхтэн худалдан, борлуулах гэж байсан этгээдийг илрүүлсэн. Тодруулбал, цоохор ирвэсийн хоёр арьс, гавлын яс, соёог худалдан борлуулах гэж байх үед нь хэрэгтнүүдийг илрүүлсэн юм. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд мөн ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгджээ. Экологийн цагдаагийн албаны алба хаагчид сонгинохайрхан дүүргийн XIII хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр цоохор ирвэсийн гурван арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүлсэн аж.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, гурван цоохор ирвэсийн хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хууль бус ан жилээс жилд нэмэгдэх болжээ. Тэр дундаа, цоохор ирвэсийн түүхий эдийг зарж, борлуулах зорилгоор агнах тохиолдол буурахгүй байгаа гэнэ.

Л.БОЛОРСОЛОНГО: ХОВОР, НЭН ХОВОР АМЬТДЫГ АГНААГҮЙ, ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ ХАРИУЦЛАГААС МУЛТАРНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Л.Болорсолонгоос цоохор ирвэс болон ховор, нэн ховор амьтдын хууль бус агнуурын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Экологийн цагдаагийн алба өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан. Энэ хугацаанд цоохор ирвэс агнасан гэмт хэрэг хэр олон бүртгэгдсэн бэ?

-. Хүрэн баавгайн саврыг хууль бусаар худалдахыг завдсан, зэрлэг гахай агнасан зэрэг хууль бус антай холбоотой олон хэрэг илрүүлсэн. Мөн бид хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажилласнаар дээрх хэргүүдийг илрүүлж байна.

-Цоохор ирвэсийг ямар зорилгоор агнадаг бэ?

-Ер нь нэн ховор болон ховор амьтдын түүхий эдийг өндөр үнээр худалдаалах зорилгоор хууль бусаар агнадаг. Үүний улмаас амьтдын тоо толгой эрс цөөрсөн. сүүлийн 10 жилд ховор, нэн ховор амьтад 7090 хувиар багассан тоон үзүүлэлт байна.

-Цоохор ирвэс экологийн ямар ач холбогдолтой амьтан бэ?

-Цоохор ирвэс нь төв азийн өндөр уулсын бэлгэ тэмдэг. Энэ гайхамшигт бүс нутаг олон арван сая хүнийг ундаалж, байгалийн олон янзын зүй тогтлыг өөртөө агуулж байдаг өвөрмөц нутаг. Иймээс бид “уулын эзэн” цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалдаг. Монгол улс нь цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг бөгөөд манай улсын цоохор ирвэсийн хамгаалал гималайн уулс, алтайн саяны уулсын цоохор ирвэсийн холбоос бүс нутаг болдгоороо чухал ач холбогдолтойд тооцогдож, олон сая хүний итгэл, найдвар болдог. Цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалдаг.

-Цоохор ирвэс болон ховор, нэн ховор амьтдыг хууль бусаар агнасан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-. Мөн экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж, хохирлыг барагдуулна. 

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт хэр байдаг вэ. Прокурор, шүүхийн шатанд хэрэг замхардаг гэх мэдээлэл байдаг?

-. Өмнө нь энэ төрлийн хэрэг мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст харьяалагддаг байсан. Өөрөөр хэлбэл, 10-20 хүнтэй хэлтэс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг байсан бол экологийн цагдаагийн алба байгуулагдсанаар 170 албан хаагч тэмцэж байна.

-Хууль бус анчид хуулийн цоорхойг ашиглан, гэм зэмгүй өнгөрдөг гэх ойлголт олон нийтийн дунд байдаг. Тухайлбал, тухайн амьтныг агнаагүй, зөвхөн тээвэрлэсэн тохиолдолд торгууль төлөөд өнгөрдөг гэдэг?

-Эрүүгийн хуульд зааснаар агнасан, барьсан, гаршуулсан, тэжээсэн, тээвэрлэсэн, худалдахыг завдсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Зөвхөн тээвэрлэсэн бол хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй.

-Хууль, эрх зүйн орчин хангалттай гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, хангалттай гэж ойлгож болно. гэхдээ иргэдэд хуулийн талаарх мэдлэг хомс байна. хууль бус ан хийж байгаа иргэдийн 59 хувь нь улаанбаатар, 41 хувь нь орон нутагт байдаг гэсэн албан бус судалгаа бий. өөрөөр хэлбэл, иргэд энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас хэрэг үйлдэж байна.

Э.Цэцэн

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.