Франц улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвартай 833 иргэн нас баржээ. Энэ нь Ковид-19 тархаж эхэлснээс хойш нэг хоногт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болон бүртгэгдэж байна.
Одоогоор тус улсад халдварт цар тахлын 98,000 тохиолдол илэрч, 8,911 иргэн нас бараад байна. Эрүүл мэндийн сайд Оливер Веран тахлын хамгийн хүнд үед хүрэх болоогүй, бидний өмнө саад бартаа ихтэй урт зам үргэлжилж байгаа гэдгийг анхааруулжээ. Франц улсад сүүлийн нэг хоногт нас барсан иргэдийн 600 нь эмнэлгийн орон дээр, 230 орчим нь гэрийн асаргаанд байж байгаад амьсгал хураажээ.
Итали улсад халдварын тохиолдол ойрын хоногуудад удааширч бага боловч гэгээ тусгаж байсан боловч дава гарагт эргэн нэмэгдсэн байна. Тус улс нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм. 132,547 иргэн коронавирусээр халдварлаж, 16,523 хүн нас баржээ.
Европын орнууд халдварын төв болж, нийт 50,000 иргэнээ алдсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэх шүүмжлэлд өртөж буй Европын Холбоо урьд хожид үзэгдээгүй хүнд сорилтой нүүр тулж байна гэдгийг Германы канцлер Ангела Меркел мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС