Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд Дорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.