СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-07

Асаасан шүдэнз болгон аюул дагуулах эрсдэлтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Иргэдээс илүү их сэрэмж шаарддаг хуурайшилтын улирал эхэллээ. Иргэд асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмаа бүрэн унтраадаггүй. Мөн санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийгөө болон бусдыг хэдэн саяын эд хөрөнгөөр хохироож  байна. Цаашлаад ногоон бүс, талбай галд өртөх эрсдэл дагуулж байна.

Жил бүрийн өдийд иргэдэд сэрэмжлүүлж, онцгой байдлын алба хаагчид зусланд эргүүл хийдэг ч гал алдаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байна. Харамсалтай нь сүүлийн гурван сард хохирол хэд дахин нэмэгджээ. Түүнчлэн шар өвс шатааж байсан таван удаагийн гал түймрийг унтрааж иргэдийн 110 гаруй  сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн саяхан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч 10 гаруй га газар шатлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд  зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар аврагчид ажиллаж галыг бүрэн унтраажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн XIX хороо Шарга морьтын задгайд 0.7 га газар, 5х7 хэмжээтэй хоёр байшин, 4х5 хэмжээтэй амбаар шатжээ. Энэ мэтээр өчүүхэн сэрэмж алдахад үлэмж хэмжээний хохирол учрахаас гадна иргэдийн алтан амь ч эрсдэж байна.

Энэ хугацаанд онцгой байдлын алба хаагчид 395 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 14.6 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ. Харин гал түймрийн аюулыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 35.7 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өссөн байна. Харин Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн  зургаан суманд  зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарч  22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ. Энэ тоо зөвхөн 90 хоногийнх гээд бодохоор монголчууд даанч хэнэггүй зан нь дэндсэн ард түмэн юм. Өөрөөр хэлбэл, та, бидний асаасан нэг ширхэг шүдэнз бүр аюул дагуулж байдгийг анхаарах хэрэгтэй байна. Тэгвэл . Сүүлийн гурван сарын хугацаанд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 98.9 сая төгрөгөөр торгожээ. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх хэрэгтэй. Иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.