СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улс 167 жилд анх удаа төмөр замаа хаалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гуравдугаар сарын 25-нд улс даяар хорио цээр тогтоосонтой холбоотойгоор зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хүртэл түр зогсоов.

Түр хугацаанд хэрэглээнээс гарсан 20,000 орчим хуучин галт тэрэгний чингэлгийг эмнэлгийн тусгаарлах тасаг болгон ашиглах шийдвэр гарчээ.

Дэлхийн дөрөв дэх том төмөр замын оператор ба Энэтхэгийн хамгийн том ажил олгогч болох “Энэтхэгийн төмөр зам” нь зөөврийн эмнэлэг ажиллуулах мэдлэг туршлага арвин ажээ.

Энэтхэгт коронавирусийн 4,314 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 118 хүн нас барсан. Энэтхэгийн эмнэлгүүдэд ачаалал хараахан хэтрээгүй ч халдварын тоо нэмэгдвэл зөөврийн эмнэлгүүд ихээхэн тус болох юм.

“Манай төмөр замын байгууллага өвчтөнүүд тав тухтай эдгэрэх боломжтой ариун цэврийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг санал болгож байна” хэмээн төмөр замын сайд Пийуш Гойл хэлжээ.

Бэлэн болсон галт тэрэгнүүдийг халдвар гарсан аль ч газар луу илгээх боломжтой аж.

Эх сурвалж: CNN 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.