“Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх Даян Хаан, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэн зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ монгол түмний хайр, хүндлэлийг хүртсэн монгол улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг артерын судасны бөглөрлийн улмаас хөлөө тайруулах эрсдэл үүсч, яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон. Гэвч эмчилгээний зардалд шаардагдах 30 сая төгрөгийг өөрийн зүгээс төлөх боломжгүй болсон тул ард, түмнээсээ хандив хүссэн билээ. Тэгвэл түүний эмчилгээний зардал бүрдэж, хагалгаа амжилттай болжээ.