СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Хатан хаан Элизабет удахгүй уулзахыг ерөөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет ард түмэндээ хандан халдварт тахлын эсрэг амжилттай тэмцэж чадна хэмээн мэдэгджээ. Тэр бүр олон нийтэд хандан мэдэгдэл хийгээд байдаггүй хатан хаан гэртээ байж, Засгийн газрын шийдвэрийг даган мөрдөж буй иргэддээ талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн энх тунхыг эргүүлэн авчрахаар цаг наргүй ажиллаж буй онцгой үүргийн албаныханд талархсан сэтгэлээ илэрхийлжээ. .

Хатан хаан хоёрдугаар Элизабет: “Бид урьд нь олон янзын сорилтой тулгарч байсан ч энэ удаагийнх арай ондоо нөхцөл байдал үүсгэлээ. Энэ үед дэлхийн улс орнууд нэгдэж шинжлэх ухаан, анагаах ухааны мэдлэг чадвараа солилцох хэрэгтэй. Бид энэ бүгдийг амжилттай даван гарах болно. Бид илүү их тэсвэр тэвчээр гаргаснаар сайн цаг эргэн ирнэ. Дахин найз нөхөдтэйгээ, гэр бүлтэйгээ уулзана.”

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хайртай дотны хүмүүсээсээ ч зайгаа барих хэрэгтэй болсон нь энэ жил . Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн хүндрэлээр эмнэлэгт хүргэгдсэнээс цагийн дараа хатан хаан мэдэгдлээ цацсан байна.

Хоёрдугаар Элизабет хатны хувийн туслах Сир Эдвард Яанг бичлэгийг Виндсор шилтгээнд хийж урьдчилан бэлдсэн байжээ. Хатан хааны эрүүл мэндийг хамгаалахын тулд хамгаалалтын тусгай өмсгөлтэй зураглаач нэг камертай өрөөнд орж, бусад техникийн ажилтнууд өөр өрөөнөөс ажилласан байна.

Хүнд хэцүү үед хатан хаан ард түмнээ дэмжин цахим зурвас илгээсэн нь халдварт өвчинтэй тэмцэж буй иргэдэд итгэл үнэмшил, урам зориг өгч буйг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.