СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон улс маргааш онц байдал зарлана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мягмар гарагаас эхлэн улс орон даяар онц байдал зарлахаар эцсийн шатны бэлтгэл ажлаа хангаж байна. Тус улсад коронавирусийн халдварын 3,650 тохиолдол илэрч, 85 иргэн нас бараад байгаа юм. Нийслэл Токио хотод халдварын тохиолдол мянга давжээ.

Хуулийн дагуу Японы Ерөнхий сайд Засгийн газрын эрүүл мэндийн шинжээчдийн зөвлөлтэй хуралдаж тохиролцох ёстой. Хэрэв уулзалт амжилттай болж Ковид-19 цар тахал иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бөгөөд энэ нь улсын эдийн засаг, ард түмний өдөр тутмын амьдралд асар их хэмжээний сөрөг үр дагавар үзүүлж, хурдацтай тархаж байна гэсэн хоёр саналыг дуу нэгтэйгээр дэмжвэл онц байдал зарлах бүрэн эрх үүсэх юм.

Үүний дараа онц байдлын хамрах хүрээ, хэрэгжих хугацааг тодорхойлно. Хэрэв онц байдал зарлагдвал мужийн захирагч нар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, томоохон худалдааны төв, их дэлгүүр, кино театруудыг хязгаарлаж, газар болоод барилга эзэмшигчдийн зөвшөөрлийг авах шаардлагагүйгээр түр эмнэлгүүдийг байршуулах, тээвэр зуучлалын компаниудаар эм бэлдмэл, эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг яаралтай тохиолдолд тээвэрлүүлэх бүрэн эрхтэй болох юм.

Нийслэл Тэрээр онц байдал албан ёсоор зарлагдсаны дараа оршин суугчдад онц байдлын хүрээнд хэрхэн арга хэмжээ авч ажиллахаа тайлбарлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Japan Times, NHK, CNN  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.