СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дашида” амтлагчийг хуурамчаар их хэмжээгээр үйлдвэрлэсэн байж болзошгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг аж ахуй нэгж нь БНХАУ-аас оруулж ирсэн их хэмжээний пүнтүүзийг гар аргаар жинлэж, БНСУ-д үйлдвэрлэсэн гэх хуурамч сав, баглаа боодолтой болгох, мөн монголчуудын нийтлэг хэрэглэдэг “Дашида” гэх амтлагчийг хуурамчаар үйлдвэрлэн худалдаалдаг зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Дээрх аж ахуйн нэгжийн ажилтан уг хоол амтлагч болон бусад орц найрлагуудыг хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан худалдан борлуулах ажлыг сүүлийн долоон жилийн хугацаанд хийсэн гэдгээ урьдчилсан байдлаар мэдүүлээд байгаа аж.

Стандартын шаардлага хангахгүй агуулахад хүнсний бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж байсан уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд бараа бүтээгдэхүүнийг лацдах, баримтжуулах ажлыг хийж байгаа юм байна.

БНСУ-д үйлдвэрлэсэн гэх хуурамч баглаа боодолтой бүтээгдэхүүнд хордсон иргэн байгаа эсэхийг хэргийг мөрдөн шалгах явцад тогтоох бөгөөд иргэд та бүхэн аливаа хүнсний амтлагч, нэмэлт бүтээгдэхүүн авахдаа сав баглаа боодол, гарал үүслийг сайтар шалгаж авахыг сэрэмжлүүллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.