Сингапур улс саяхныг хүртэл коронавирусийн эсрэг авсан арга хэмжээгээрээ магтаал хүртэж байсан. Нэг сарын өмнө коронавирусийн 100 тохиолдол бүртгэгдээд байснаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 1300 гаруйд хүрчээ. Үүний улмаас энэ мягмар гарагаас эхлэн нэг сарын турш улс орон даяар хорио цээр тогтоохоор болсон байна.
Бусад олон улс орнуудад коронавирусийн халдвар буурч эхэлж буй үед Сингапурт ням гарагт 24 цагийн дотор хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ.
Сингапур улс үнэгүй шинжилгээг өргөн хүрээнд хийж, хорио цээрийн дэглэмийг нарийн барьж, аяллын хатуу хязгаарлалтыг баримталж ирсэн. Гэвч эх орондоо буцаж ирсэн иргэдийн болон орон нутгийн халдварын хоёр дахь давлагаа эхлэн сүүлийн хэдэн долоо хоногт шинэ тохиолдол арав дахин нэмэгдсэн байна.
Мягмар гарагаас зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хоол хүнс, үндсэн хэрэглээний аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулан ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд онлайн сургалтад шилжих аж.
Эх сурвалж: 7news.com.au