СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

250 сая хандалттай вэб сайт бүтээсэн ахлах сургуулийн сурагч

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Шинэ коронавирусийн халдвар 2019 оны сүүлээр тархаж эхэлсэн боловч мэдээллийг цаг тухайд нь нэг цэгээс харах арга алга байв. Тэгвэл арванхоёрдугаар сард АНУ-ын Сиэтл хотын 17 настай ахлах сургуулийн сурагч Ави Шиффман хамгийн сүүлийн үеийн өгөгдлийг хянах вэб сайт зохион бүтээжээ.

аж. Халдвар авсан, нас барсан,  эдгэрсэн хүмүүсийн мэдээлэл уг сайт дээр минут тутамд шинэчлэгддэг бол ихэнх ижил төрлийн эх сурвалжуудын мэдээлэл өдөрт хэдхэн удаа л шинэчлэгддэг байна.

Ави арван жилийн өмнөөс компьютерийн программчлалын хэл сурч эхэлжээ. Тэрээр YouTube-ийн бичлэг үзэн суралцсан бөгөөд одоогийн байдлаар 30 орчим сайт бүтээгээд байгаа аж.

Түүнийг коронавирусийн нөхцөл байдлыг хянаж эхлэхэд БНХАУ-д 1000 орчим тохиолдол илрээд байжээ. Хятадын албан ёсны эх сурвалжууд ховор шинэчлэгдэж, нэмэлт мэдээлэл олоход хэцүү байсан тул тэрээр мэдээлэл хомс байна хэмээн дүгнэж, статистик, газрын зураг, зөвлөмж бүхий "энгийн бөгөөд ойлгомжтой" сайт хийхээр шийджээ. Түүний хэлснээр арванхоёрдугаар сард вирус ямар хэмжээнд тархахыг төсөөлөөгүй ба ердөө ийм төрлийн төсөл бүтээх дадлага хийж, хүмүүст мэдээлэл түгээхийг хүссэн гэнэ.

.

Ави Шиффман уг сайтыг ганцаараа хөгжүүлдэг бөгөөд харин хятад хэлний орчуулга дээр найзууд нь түүнд үнэ төлбөргүй тусалдаг. Тэрээр энэ төслөөр дамжуулан мөнгө олох зорилгогүй хэдий ч хүмүүс вэбсайт дээрх "Надад кофе авч өгөөрэй" гэсэн товчийг даран түүнд хандив өгөх боломжтой.

Тэрээр “Хэрэв шинэ тахал өвчин гарвал би хамгийн түрүүнд статистик мэдээллийг хянах вэб сайт бүтээх болно. Би өөр хэн нэгнийг дуурайхыг хүсэхгүй байна. Би дараагийн Ави Шиффман байхыг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: tjournal.ru

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.